Агуулга руу очих
PROJECT2015

Ачаалж байна

Эфирт
AM5460708090
FM889294100108
Сонсох
  1. 乌兰巴托的朋友们,早上好!

    Утга: Улаанбаатарын найзууд минь, өглөөний мэнд!

  2. 今天的气温是零下三十七摄氏度,天气非常寒冷。

    Утга: Өнөөдрийн агаарын температур −37 градус. Гадаа маш хүйтэн байна.

  3. 出门时请一定要穿暖和一点。

    Утга: Гарахдаа заавал дулаахан хувцаслаарай.

Independent Game Development Group

Удаан үлдэх түүхүүд.

Бие даасан тоглоомын хөгжүүлэлтийн баг. Мартагдашгүй ертөнц, нууцлаг аялал, сэтгэлээр дамжсан туршлагыг бүтээдэг.

Доош гүйлгэх

Бидний итгэл

Бидний зорилго

01

Өв соёлоо хадгалъя

Бид монгол хүмүүс. Уламжлал, түүх, хэл, соёлын өвөө хэзээ ч мартаж болохгүй. Өвөг дээдсийнхээ үлдээсэн өвийг хадгалж, ирээдүй үеүдэд уламжлах ёстой.

02

Архидалтаас татгалзъя

Архидалт амьдралыг, гэр бүлийг, харилцааг, хүүхдүүдийн ирээдүйг сүйтгэдэг. Түүний үр дагаварыг ойлгож, архидалт бидний нийгэмд хор хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлэх ёстой.

03

Хүүхдүүдээ хайрлаж, хамгаалъя

Хүүхэд бүр хайр халамж, хамгаалалт, аз жаргалтай бага насыг эдлэх эрхтэй. Бид бага насны дүү, хүүхдүүдээ энэрэнгүй байдал, хариуцлага, хүндлэлээр өсгөх ёстой.

04

Хүүхэд бол боол биш

Хүүхдийг үйлчлэгч болгож, архи зөөхөд ашиглах, хөдөлмөрт мөлжих, насанд хүрэгчдийн буруу үйлдлийн хариуцлагыг үүрүүлэх ёсгүй. Хүүхэд бүр нэр төр, аюулгүй байдал, боловсрол, эрх чөлөөтэй байх ёстой.

05

Хуулиа дээдэлье

Монгол Улсын иргэн бүр хуулийг дагаж мөрдөх, эрхээ мэдэх, иргэний үүргээ биелүүлэх, аюулгүй нийгмийг хамтдаа бүтээх хариуцлагатай.

06

Хариуцлага нэхэцгээе

Монгол ард түмэн засгийн газраасаа асуух, ил тод байдлыг шаардах, авлигыг эсэргүүцэх, хууль ёсны ардчилсан замаар улс төрийн төлөөлөгчдөө солих эрхтэй. Төрийн албан тушаалтан иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой.

“Бид Project 2015-ийг хүмүүсийг айлгахын тулд бус, бодогдуулах, ухааруулах, өөрчлөлтөд уриалахын тулд бүтээж байна.”

This is our mission. Энэ бол бидний зорилго.

Хөгжүүлэлтийн явц

Хөгжүүлэлт явагдаж байна

2015: Цэцгээ одоогоор хөгжүүлэлтийн шатанд байна. Нийтлэх огноо болон хугацааг хараахан зарлаагүй.

2015: Цэцгээ

Хөгжүүлэлт явагдаж байна